Saturday, May 6, 2017

Нэгдсэн үндэсний байгууллага ба манай улс

Олон улсын байгууллага дундаа Нэгдсэн үнэдэсний байгууллага ба манай улс гэсэн сэдвийн хүрээнд энэхүү бие даалтаа хийхийг зорилоо. Учир нь  манай улс анх НҮБ-д 1961 онд элсэн орж үүнээс хойш 55 жилийн турш гишүүн улс болж ирсэн юм. Тийм ч учираас энэ олон жилийн нүүрийг үзэж НҮБ-д элсэн орсноор манай улсад ямар их ахиц дэвшил гарж, хичнээн их үр өгөөжөө өгсөн талаар энэхүү бие даалтандаа багтаахыг хичээлээ...
Хүн төрөлхтөний түүхэнд асар их гарз хохирол учруулж олон сая хүний амийг хөнөөсөн дэлхийн хоёрдугаар дайны хөлд эвдэрч сүйдсэн эдийн засагаж ахуйгаа сэргээн босгохын сацуу гамшигт аюулыг дахин давтахгүйн тулд улс орнууд өөр хоорондын харилцаандаа шинэ дэг журам тогтоож түүнийг хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагыг эмхлэн байгуулснаас хойш 69 жил улиран одсон байна. Олон улсын засгийн газар хоорондын хамгийн түгээмэл, бөгөөд нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамардаг байгууллага бол Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) билээ. АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор 1945 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэсэн энэхүү байгууллагад эдүгээ түүний Дүрмийг хүлээн зөвшөөрч, баримталж ажиллахаа илэрхийлсэн дэлхийн 193 улс гишүүнээр нэгдэж ороод байна. НҮБ нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм-эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн зорилгыг  өмнөө тавьдаг. НҮБ–ын нийт гишүүдийн тэгш эрхэд үндэслэдэг, түүний олон талт үйл ажиллагаа нь хүн төрөлхтөний нийтлэг эрх, ашиг сонирхолд үйлчилдэг. Үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо мандуулсан дэлхийн олон улсын нэгэн адил Монгол Улс энэхүү ололт амжилтаа дэлхийн дахинд  тунхаглан зарлаж, бусад улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон жилийн туршид шаргуу тэмцсэн түүхтэй. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-нд элссэнээр үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, тэмцэл биелэлээ олсон билээ. Монгол Улс НҮБ-д тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссээд 55 жилийн нүүрийг үзэж байна. Энэхүү түүхэн үйл явдал бол манай улс өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон амжилтын тод илэрхийлэл билээ. Монгол Улс ингэж олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаануудад оролцох өргөн боломжийг нээсэн Манай улс өнгөрсөн хагас зуу гаруй  жилийн хугацаанд төр засгийн түвшинд дэлхийн 173 улстай албан ёсны харилцаа тогтоож, олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын 70 гаруй байгууллагад элсээд байна. Ингэснээр, Монгол Улсын хувьд гадаад бодлогын үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, НҮБ-ын гишүүн улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах болсон. НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 оны хугацаанд манай улсад 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд“НҮБ-ын хөгжлийн тусламжийн  хүрээ”-нд тусгагдсан дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая ам. доллар, 2007-2011 онд 40 сая ам. долларын тусламж үзүүлсэн байна. Монголын эдийн засаг хямраад байсан 1990-ээд оны эхний хүнд хэцүү үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НҮБ хошуучилсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2001, 2010 онд зудад нэрвэгдсэн малчдад туслах уриалгыг гадаад орон, олон улсын байгууллагад хандан гаргаж нийт 50 орчим сая ам. долларын мөнгөн болон эд  материаллын тусламжийг цуглуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит буюу тусгай чуулган, НҮБ-аас зохион байгуулсан дээд, өндөр хэмжээний уулзалт, хуралдаанд төр, засгийн тэргүүний түвшинд оролцох нь НҮБ-ын Дүрмийн үзэл санаа, үйл ажиллагаа, тухайн хурал, чуулганаар хэлэлцэж буй асуудалд ач холбогдол өгч буйг илтгэн харуулахаас гадна Монгол Улсын хувьд тухайн салбар, чиглэлээр улс орондоо хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний явц байдлыг талаар танилцуулж сурталчлах том боломж байдаг. Монгол, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд өндөр хэмжээний айлчлал, тэр үеэр явагддагяриа хэлэлцээ чухал түлхэц үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Монголд нийт 4 удаа айлчилсан бөгөөд 2014 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Нэн буурай хөгжилтэй,далайд гарцгүй, арлын жижиг улсуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ч.Ачарья, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч, Ази,Номхон далайн бүсийн товчооны дарга Ш.Ху нар манай улсад албан ёсоор айлчилсан. Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэлэлцэж байгаа асуудлуудад ийнхүү идэвхтэй оролцохын зэрэгцээ Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг өөрийн оронд байгуулах,  дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах НҮБ-ын мандаттай ажиллагаануудад идэвхтэй оролцож байгаад НҮБ-ын удирдлагаталархал илэрхийлж Монгол цэргийн баг, бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх чадвар, мэргэжлийн бэлтгэлээр үлгэр дуурайлал үзүүлж байдгийг бахархан тэмдэглэсэн юм.
Хамтран ажиллаж буй тодорхой чиглэлүүд:
·         Ядуурлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах /Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх/
·         Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүрэг ролийг бэхжүүлэх
·         Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх
·         Далайд гарцгүй орнуудын байдлыг сайжруулах
·         Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах
·         Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ардчиллыг дэмжих, хувь нэмэр оруулах


Description: C:\Users\User\Downloads\JB2f0e7f_osn.jpg

No comments:

Post a Comment

Харвардын оюутан, зургаан хэлээр ярьдаг У.Билгүүн гадаад хэл сурах зөвлөгөө бичжээ Харвардын их сургуульд суралцаж байгаа У.Билгүүн...