Sunday, March 12, 2017



Өнөөдөр блогдоо нэрт зохиолч Уилвьям Шекспирийн алдарт "Отелло" жүжигт чадан ядан хийсэн дүрийн задаргаагаа орууллаа.

Дүрийн задаргаа
                                                                    Отелло
Зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн “Отелло” жүжигийн Отеллогийн дүрийг тодорхойлж, задлал хийхээр сонгосон.  Юуны түрүүнд Отелло жүжигийн талаар болон зохиолчын талаар товч дурдах нь зүйтэй гэж үзлээ. Уильям Шекспир нь анх 1564 оны 4 сарын 23нд төрсөн юм. Тэрээр анх театр үүсэн бий болж байх үед амьдарсан. Зүгээр л ийм үед амьдарсан биш театрыг бий болголцсон хүн нь тэр өөрөө байлаа. Жүжгийн зохиол бичиж эхлэхээсээ өмнөх 10 жил тэр явуулын театрын жүжигчин байсан юм.
Хожмын бүх цаг үеийн турш "төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг" гэж үнэлэгдсээр ирсэн "Ромео, Жульетта"-гаа Шекспир 31 насандаа бичжээ. "Гамлет"-ыг 37-тойдоо, "Отелло"-г 40-тэйдөө, "Лир ван"-г 41-тэйдээ бичсэн байна. Дараа нь агуу их "Макбет", "Антонии, Клеопатра хоёр" зэрэг олон жүжгээ туурвисан байна. Эдгээр эмгэнэлт жүжгүүдээс гадна "Хайр дурлалын хайран хүч""Зуны шөнийн зүүд""Арван хоёр дахь шөнө" зэрэг монголчуудын сайн мэдэх олон шилдэг инээдмийн жүжиг бичсэн юм. Хэдийгээр тэрээр эмгэнэлт, инээдмийн төрлийг хослуулан бүтээж байсан ч оргил гэж хэлж болох бүтээлүүд нь эмгэнэлт зохиолууд нь байв.
Илүү ч үгүй, дутуу ч үгүй 52 жил амьдраад тэрээр 1616 оны яг энэ өдрөө, мөн л Эвон голын эрэг дээрх төрөлх хотдоо насан эцэслэсэн юм. Тэрээр өөд болохдоо "Жүжиг дуусав, хөшиг хаагдлаа" гэсэн байдаг. Энэ давтагдашгүй суут хүн 37 жүжиг бичсэн бөгөөд бүтээлүүдийнх нь нэлээд нь хүн төрөлхтний аль ч үеийн ямар ч билиг танхай туурвигчид хүрч очоогүй оргил болсон юм.
Харин Отелло жүжгийн хувьд: Дож - венецийн ноён Брабанцио - Сенатын гишүүн Сенатын бусад гишүүд Грациано - Брабанцио гийн дүү Лодовико - Брабанциогийн хамаатан Отелло - венецийн албанд байгаа сурвалжит моор хүн Кассио - түүний дэслэгч өөрөөр хэлбэл орлогч  Яго - бага дарга Радриго- венецийн тайж Монтано- оттеллог очихоос өмнө кипр арлыг захирч байсан хүн алиа салбадай, элч , цэргийн хүн , түшмэл , энгийн хүмүүс хөгжимчин нар Уг үйл явдал Венец хот хийгээд Кипр арал дээр 1670 оны 5-р сард болж өнгөрнө.
“Отелло” жүжгийн Отеллогийн дүрийг тодорхойлж, задлал хийе. Чухам яагаад энэ дүр дээр задаргаа хийх болсон бэ гэвэл тэрээр жүжгийн гол дүрүүдийн нэг бөгөөд эрх мэдэлтэй , нэг хайртай болсон хүндээ үнэнч байж зөвхөн түүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй зантай. Түүнийг зөвхөн сайн талаас нь бус хоёр өөр талаас нь харж бусад дүртэй чадхаараа харьцуулалт хийж задлахыг хичээлээ.

Отеллогийн онцлох зан чанар:
·         Хайр дурлалдаа үнэнч
·         Эцэсээ хүртэл тэмцэгч
·         Дайчин
·         Зориг тэвчээртэй
·         Зовлонд хатуужсан
·         Баясах, гуних, баярлах, уурлах нь ямагт хувиран өөрчлөгддөг
·         Итгэмтгий
·         Хэт нэг талыг барьдаг
·         Түргэн шийдвэр гаргадаг
·         Бодлогогүй үйлдэл хийдэг
·         Хартай гэх мэт зан байдал нь дүрийн онцлог болж өгсөн.
Мөн Отелло нэр хүндтэй, цэргийн жанжин, хайр сэтгэлдээ дэндүү үнэнч, түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэгч гэдэг талаас нь голлон, гаднах байдлаас харвал эрмэг зоримог хөдөлгөөнтэй, эр хүний сайхан шинж цогцолсон баян бөгөөд ганган, хүнийг хайрлахын төлөө төрсөн юм шиг, атгаг хорон санаа байдагт огт итгэдэггүй, гэнэн цагаан сэтгэлтэй.
Анх Отелло Ягог биш харин Кассиог албан тушаал ахиулсанаас болж Яго Отеллод муу санаа өвөртлөх болсон. Үүнээс болж Отелло Ягогийн худал үгсэд бага багаар итгэсээр бүр мөсөн толгойгоо мэдүүлэх хэмжээнд хүрсэн. Яго Дездемонд алчуур байхгүйг хэлж Отелло үнэхээр байхгүйг нь мэдээд Ягод улам итгэж итгэлт андаа гэж боддог. Үүнээс хархад Отеллогийн хайртай хүнийхээ үгийг сонсолгүй өөр хүний үгэнт бүрэн итгэж байгаа нь хөнгөн хуймгай хэт итгэмтгий занг нь илтгэж байна. Гэвч нөгөөтэйгүүр тэр алчуур маш чухал байсан учир Дездемоныг алга болгосон гэдгийг мэдээд маш их ууралсандаа түргэн шийдвэр гарган Ягод итгэсэн. Отелло алчуурыг өгөхдөө:
Эх минь нас барахдаа , энэ алчуураа надад өгөөд
Эхнэр болох хүндээ дамжуулаарай гэж гэрээслэн өгсөн юм.
Тэр алчуурыг нүдний цөцгий мэт хайрлаж яваарай
Хэрэв үгүй болвол, хүний гарт орвол
Хэзээ ч дайрамгүй гай биднийг дайрна шүү
Ай да шидтэй мяндсаар
Тэр алчуурыг нэхсэн юм гэнэ лээ
Орчлонд 200 насалсан Сивилл галзууран зөгнөж
Хатгамласан юм гэнэ лээ
Шитэд тэр торгомсгийг
Булшин бунхны өнгөөр будсан юм гэнэ лээ гэж хэлдэг. Магадгүй түүний ямар нэг зүйлд хэт итгэмтгий ханддагийг энэ хэсгээс мэдэж болох юм.
Дүрийн харьцуулалт
Отелло
-          Отелло Ягод итгэж хайртай бүсгүйгээ хардаж сэрддэг.
-          Нотлох зүйлгүй хүний худал үгэнд амархан итгэдэг.
-          Алчуур хэдий үнэ цэнэтэй байсан ч хайртай бүсгүйнхээ үгэнд итгэлгүй зөвөн өөрийн бодолдоо итгэдэг.
-          Дуусашгүй их хардалт сэрдэлтийнхээ эцэст хайрт бүсгүй Дездемоныг өөрийн гараар алдаг.
-          Харин дурлалдаа сохорсон Отелло маань өөрийн гараар хайртай хүнийхээ сүнсний араас нигүүсэл эрэхээр мөнхөд оддог.
Яго
-          Яго Отеллод өшөөрхөн дурлалт бүсгүйгээс нь салган нүгэлт нэгэн болгож харагдуулах гэж хор хутгадаг.
-          Хор хутгасан муу санаатай.
-          Дездемоны алчуураа алга болгосныг мэдэн түүн дээр дөрөөлж худал хэлсэн.
-          Яго хийсэн хэргээсээ бултхын тулд тулд Радригог шархтахад нь нэмж хутгалж алдаг.Үүгээр ч зогсохгүй эхнэрээ алсан нь хүртэл өөрийнх нь зорилгод гай болох хэнийг ч устгаж чадах нь юу г ч золиослоход бэлэн байгаа нь харагдана.















Отеллог мунхаг үйлдэл хийхэд багахан баталгаа хэрэгтэй байсан бөгөөд тэр нь алчуур алга болох үе байсан. Ингээд Отелло:
Зоншоос гөлгөр, цаснаас цагаан биед нь хүрэхгүй. Гэвч, дахин нүгэл тарихгүйн тул, Дездемон үхнэ. Эхлээд, лаагаа унтраана. Дараа нь амий нь унтраана гэж хэлээд Дездемоныг багалзуурдан алдаг. Иймээс  Отелло хайр дурлалдаа үнэхээр үнэнч бөгөөд маш их хартай гэдэг нь илтгэгдэж байгаа юм.

No comments:

Post a Comment

Харвардын оюутан, зургаан хэлээр ярьдаг У.Билгүүн гадаад хэл сурах зөвлөгөө бичжээ Харвардын их сургуульд суралцаж байгаа У.Билгүүн...