Wednesday, March 22, 2017

Image result for true
Үнэн
Үнэний талаар мэдхийн тулд үнэн гэж яг юу вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд тавигдана. Үнэний талаар маш олон философичид янз бүрээр тайлбарласан байдаг. Гэхдээ хамгийн энгийнээр тайлбарласан нь Үнэн бол өөрийн оюун санаандаа бодсон бодол бодит байдалтай таарч байхыг хэлнэ гэсэн байдаг. Харин миний бодлоор янз бүрийн онолоос илүү бодит амьдрал дээр тайвшралыг олж байвал л тэр ҮНЭН болдог юм шиг. Хүмүүс өөрийн үнэн гэж бодсон зүйлдээ итгэхийг хүсч итгэдэг гэвч дараа нь худал гэдгийг мэдэх үе ч бий. Би үнэн, итгэл хоёр харилцан хамааралтай гэж үздэг. Жишээ нь гэхэд би нэг удаа хүнд өөрийн ярьсан зүйлээ үнэн гэж хэлээд худлаа ярьсны дараа нөгөө хүн нь худлаа гэдгийг гарцаагүй мэдчихвэл чи дараа нь тэр хүнд хичнээн үнэн зүйл хэлсэн ч чамд итгэх итгэл нь багассан учир үнэхээр үнэн үү? Гэдэгт тээнэгэлзэнэ. Үнэн гэдэг бол маш өргөн хүрээтэй ойлгоход хэцүү зүйл гэдгийг би энэ эсээг бичсэнээрээ илүү их ойлгох болсон. Үнэний талаар зарим зүйлийг уншиж байгаад ийм нэг жишээ олсон юм:
Аав нь ардаа гараа нуугаад хүүгээ дуудаж асууна.
- “Хүү минь, миний гарт алим байгаа юу?”
Бяцхан хүүд аав нь алимны тухай яриа өдүүлсэн учир хүү аавдаа итгэж
- “Ааваа таны гарт алим байгаа” гэнэ.
Аав: -“Тиймээ, аавынх нь гарт алим байна” гэж хэлээд хүүд алим өгнө.
Хүү аавынхаа гарт юу байгааг огт мэдэхгүй, магадгүй юу ч байхгүй байж болох байсан ч аавдаа итгэж, байгаа гэж хэлсэн.
Энэ бол ИТГЭЛ.
Хэрэв хүү аавыгаа ард гартаа алим барьж байгааг харсан бол аавынхаа асуултанд огт бодолгүй, хариулахдаа итгэх шаардлагагүй, зүгээр л байгаа гэж хэлнэ.
Энэ бол ҮНЭН.Бидний таван мэдрэхүйд мэдрэгддэг, нүдний өмнө харагдаж байгаа зүйлс
бол үнэн. Хүмүүс үнэн байж бие биендээ итгэл төрүүлэх нь уул нь бодход хялбар зүйл гэвч чаддаггүй. Энэ нь ёс зүйтэй ч мөн хамааралтай. Бид ёс зүйн талаасаа үнэхээр үнэн байж чаддаг билүү гэвэл үгүй л болов уу. Яг үнэн байж чаддаг хүн хэн бэ гэвэл би гэнэн цайлган бодолтой хүүхэд л гэж хэлнэ. Яг цагаа тулвал ээж аав маань ч бидэнд худал хэлдэг. Гэхдээ тэр жоохон хүүхэд үнэнээр байж чадаад байхад ард түмнээ удирдан залах улс төрчид маань тийм байж чаддаггүй. Булхай нь ил гарч идсэн мөнгө нь илэрсээр байдаг уул нь амаараа үнэний төлөө гээл орилж чарлаад байдаг. Жишээ нь 2016 оны сонгуульд нэр дэвшигч Агваансамдангын Сүхбат-ын сонгуулийн уриа гэхэд л “Монголчууд үнэн байхад л дуртай”- гэсэн байж. Гэвч энэ хүн өөрөө үнэн явсан болов уу гэдэг эргэлзээтэй үнэн гэдэгт итгэлтэй үнэнч чанар багтмаар харин энэ хүн хэдэн нам солилоодоо. энэ хүний 2013 онд Ардчилсан намд элсч байсан нь үнэн харин 2016 онд Монгол ардын намаас нэр дэвшсэн нь үнэн. Зүгээр л энгийн жишээ авч үзэхэд л иймэрхүү байдаг. Гэхдээ хийсэн бүх зүйлийг нь үнэн биш гэсэнгүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Үнэн байж үлгэр дууриалал болох нь хүн болгоны үүрэг баймаар. Үнэнээр явбал үхэр тэргээр ч туулайг гүйцнэ.

Sunday, March 12, 2017

Миний нэг сонирхол бол нүүр будах. :)
Хүний нүүр будана гэдэг тийм ч амархан зүйл биш гэхдээ эмэгтэй хүн бүр өөрийн хэмжээндээ амьдралынхаа явцад тодорхой хэмжээгээр нүүрээ будаж сурсан байдаг.
Миний хувьд үүнийгээ илүү хөгжүүлч илүү чадварлаг болхын тулд жилийн өмнө ''Bella art academy''-д сургалтанд сууж мэрэгжлийн сертификатаа авсан.
Блогдоо өөрийн хийсэн нүүр будалтын бичлэгийг оруулллаа.

😊😊😊

                                 
Мөн хэдэн зураг орууллаа. 😊😊😊



Өнөөдөр блогдоо нэрт зохиолч Уилвьям Шекспирийн алдарт "Отелло" жүжигт чадан ядан хийсэн дүрийн задаргаагаа орууллаа.

Дүрийн задаргаа
                                                                    Отелло
Зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн “Отелло” жүжигийн Отеллогийн дүрийг тодорхойлж, задлал хийхээр сонгосон.  Юуны түрүүнд Отелло жүжигийн талаар болон зохиолчын талаар товч дурдах нь зүйтэй гэж үзлээ. Уильям Шекспир нь анх 1564 оны 4 сарын 23нд төрсөн юм. Тэрээр анх театр үүсэн бий болж байх үед амьдарсан. Зүгээр л ийм үед амьдарсан биш театрыг бий болголцсон хүн нь тэр өөрөө байлаа. Жүжгийн зохиол бичиж эхлэхээсээ өмнөх 10 жил тэр явуулын театрын жүжигчин байсан юм.
Хожмын бүх цаг үеийн турш "төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг" гэж үнэлэгдсээр ирсэн "Ромео, Жульетта"-гаа Шекспир 31 насандаа бичжээ. "Гамлет"-ыг 37-тойдоо, "Отелло"-г 40-тэйдөө, "Лир ван"-г 41-тэйдээ бичсэн байна. Дараа нь агуу их "Макбет", "Антонии, Клеопатра хоёр" зэрэг олон жүжгээ туурвисан байна. Эдгээр эмгэнэлт жүжгүүдээс гадна "Хайр дурлалын хайран хүч""Зуны шөнийн зүүд""Арван хоёр дахь шөнө" зэрэг монголчуудын сайн мэдэх олон шилдэг инээдмийн жүжиг бичсэн юм. Хэдийгээр тэрээр эмгэнэлт, инээдмийн төрлийг хослуулан бүтээж байсан ч оргил гэж хэлж болох бүтээлүүд нь эмгэнэлт зохиолууд нь байв.
Илүү ч үгүй, дутуу ч үгүй 52 жил амьдраад тэрээр 1616 оны яг энэ өдрөө, мөн л Эвон голын эрэг дээрх төрөлх хотдоо насан эцэслэсэн юм. Тэрээр өөд болохдоо "Жүжиг дуусав, хөшиг хаагдлаа" гэсэн байдаг. Энэ давтагдашгүй суут хүн 37 жүжиг бичсэн бөгөөд бүтээлүүдийнх нь нэлээд нь хүн төрөлхтний аль ч үеийн ямар ч билиг танхай туурвигчид хүрч очоогүй оргил болсон юм.
Харин Отелло жүжгийн хувьд: Дож - венецийн ноён Брабанцио - Сенатын гишүүн Сенатын бусад гишүүд Грациано - Брабанцио гийн дүү Лодовико - Брабанциогийн хамаатан Отелло - венецийн албанд байгаа сурвалжит моор хүн Кассио - түүний дэслэгч өөрөөр хэлбэл орлогч  Яго - бага дарга Радриго- венецийн тайж Монтано- оттеллог очихоос өмнө кипр арлыг захирч байсан хүн алиа салбадай, элч , цэргийн хүн , түшмэл , энгийн хүмүүс хөгжимчин нар Уг үйл явдал Венец хот хийгээд Кипр арал дээр 1670 оны 5-р сард болж өнгөрнө.
“Отелло” жүжгийн Отеллогийн дүрийг тодорхойлж, задлал хийе. Чухам яагаад энэ дүр дээр задаргаа хийх болсон бэ гэвэл тэрээр жүжгийн гол дүрүүдийн нэг бөгөөд эрх мэдэлтэй , нэг хайртай болсон хүндээ үнэнч байж зөвхөн түүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй зантай. Түүнийг зөвхөн сайн талаас нь бус хоёр өөр талаас нь харж бусад дүртэй чадхаараа харьцуулалт хийж задлахыг хичээлээ.

Отеллогийн онцлох зан чанар:
·         Хайр дурлалдаа үнэнч
·         Эцэсээ хүртэл тэмцэгч
·         Дайчин
·         Зориг тэвчээртэй
·         Зовлонд хатуужсан
·         Баясах, гуних, баярлах, уурлах нь ямагт хувиран өөрчлөгддөг
·         Итгэмтгий
·         Хэт нэг талыг барьдаг
·         Түргэн шийдвэр гаргадаг
·         Бодлогогүй үйлдэл хийдэг
·         Хартай гэх мэт зан байдал нь дүрийн онцлог болж өгсөн.
Мөн Отелло нэр хүндтэй, цэргийн жанжин, хайр сэтгэлдээ дэндүү үнэнч, түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэгч гэдэг талаас нь голлон, гаднах байдлаас харвал эрмэг зоримог хөдөлгөөнтэй, эр хүний сайхан шинж цогцолсон баян бөгөөд ганган, хүнийг хайрлахын төлөө төрсөн юм шиг, атгаг хорон санаа байдагт огт итгэдэггүй, гэнэн цагаан сэтгэлтэй.
Анх Отелло Ягог биш харин Кассиог албан тушаал ахиулсанаас болж Яго Отеллод муу санаа өвөртлөх болсон. Үүнээс болж Отелло Ягогийн худал үгсэд бага багаар итгэсээр бүр мөсөн толгойгоо мэдүүлэх хэмжээнд хүрсэн. Яго Дездемонд алчуур байхгүйг хэлж Отелло үнэхээр байхгүйг нь мэдээд Ягод улам итгэж итгэлт андаа гэж боддог. Үүнээс хархад Отеллогийн хайртай хүнийхээ үгийг сонсолгүй өөр хүний үгэнт бүрэн итгэж байгаа нь хөнгөн хуймгай хэт итгэмтгий занг нь илтгэж байна. Гэвч нөгөөтэйгүүр тэр алчуур маш чухал байсан учир Дездемоныг алга болгосон гэдгийг мэдээд маш их ууралсандаа түргэн шийдвэр гарган Ягод итгэсэн. Отелло алчуурыг өгөхдөө:
Эх минь нас барахдаа , энэ алчуураа надад өгөөд
Эхнэр болох хүндээ дамжуулаарай гэж гэрээслэн өгсөн юм.
Тэр алчуурыг нүдний цөцгий мэт хайрлаж яваарай
Хэрэв үгүй болвол, хүний гарт орвол
Хэзээ ч дайрамгүй гай биднийг дайрна шүү
Ай да шидтэй мяндсаар
Тэр алчуурыг нэхсэн юм гэнэ лээ
Орчлонд 200 насалсан Сивилл галзууран зөгнөж
Хатгамласан юм гэнэ лээ
Шитэд тэр торгомсгийг
Булшин бунхны өнгөөр будсан юм гэнэ лээ гэж хэлдэг. Магадгүй түүний ямар нэг зүйлд хэт итгэмтгий ханддагийг энэ хэсгээс мэдэж болох юм.
Дүрийн харьцуулалт
Отелло
-          Отелло Ягод итгэж хайртай бүсгүйгээ хардаж сэрддэг.
-          Нотлох зүйлгүй хүний худал үгэнд амархан итгэдэг.
-          Алчуур хэдий үнэ цэнэтэй байсан ч хайртай бүсгүйнхээ үгэнд итгэлгүй зөвөн өөрийн бодолдоо итгэдэг.
-          Дуусашгүй их хардалт сэрдэлтийнхээ эцэст хайрт бүсгүй Дездемоныг өөрийн гараар алдаг.
-          Харин дурлалдаа сохорсон Отелло маань өөрийн гараар хайртай хүнийхээ сүнсний араас нигүүсэл эрэхээр мөнхөд оддог.
Яго
-          Яго Отеллод өшөөрхөн дурлалт бүсгүйгээс нь салган нүгэлт нэгэн болгож харагдуулах гэж хор хутгадаг.
-          Хор хутгасан муу санаатай.
-          Дездемоны алчуураа алга болгосныг мэдэн түүн дээр дөрөөлж худал хэлсэн.
-          Яго хийсэн хэргээсээ бултхын тулд тулд Радригог шархтахад нь нэмж хутгалж алдаг.Үүгээр ч зогсохгүй эхнэрээ алсан нь хүртэл өөрийнх нь зорилгод гай болох хэнийг ч устгаж чадах нь юу г ч золиослоход бэлэн байгаа нь харагдана.















Отеллог мунхаг үйлдэл хийхэд багахан баталгаа хэрэгтэй байсан бөгөөд тэр нь алчуур алга болох үе байсан. Ингээд Отелло:
Зоншоос гөлгөр, цаснаас цагаан биед нь хүрэхгүй. Гэвч, дахин нүгэл тарихгүйн тул, Дездемон үхнэ. Эхлээд, лаагаа унтраана. Дараа нь амий нь унтраана гэж хэлээд Дездемоныг багалзуурдан алдаг. Иймээс  Отелло хайр дурлалдаа үнэхээр үнэнч бөгөөд маш их хартай гэдэг нь илтгэгдэж байгаа юм.

Wednesday, March 8, 2017

Image result for march8
Аз жаргалын амин түлхүүр
Ачлал хайрын ариун ундарга
Хүсэл сэтгэлийн нандин эрдэнэ
Хүний ертөнцийн гэрэл гэгээ
Эрхэмсэг бүсгүй танд
Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе🎉
                         

Харвардын оюутан, зургаан хэлээр ярьдаг У.Билгүүн гадаад хэл сурах зөвлөгөө бичжээ Харвардын их сургуульд суралцаж байгаа У.Билгүүн...