Үнэн
Үнэний талаар
мэдхийн тулд үнэн гэж яг юу вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд тавигдана. Үнэний талаар
маш олон философичид янз бүрээр тайлбарласан байдаг. Гэхдээ хамгийн энгийнээр
тайлбарласан нь Үнэн бол өөрийн оюун санаандаа бодсон бодол бодит байдалтай
таарч байхыг хэлнэ гэсэн байдаг. Харин миний бодлоор янз бүрийн онолоос илүү бодит амьдрал дээр тайвшралыг олж байвал л тэр ҮНЭН
болдог юм шиг. Хүмүүс өөрийн үнэн гэж бодсон зүйлдээ итгэхийг хүсч итгэдэг гэвч дараа нь
худал гэдгийг мэдэх үе ч бий. Би үнэн, итгэл хоёр харилцан хамааралтай гэж
үздэг. Жишээ нь гэхэд би нэг удаа хүнд өөрийн ярьсан зүйлээ үнэн гэж хэлээд
худлаа ярьсны дараа нөгөө хүн нь худлаа гэдгийг гарцаагүй мэдчихвэл чи дараа нь
тэр хүнд хичнээн үнэн зүйл хэлсэн ч чамд итгэх итгэл нь багассан учир үнэхээр
үнэн үү? Гэдэгт тээнэгэлзэнэ. Үнэн
гэдэг бол маш өргөн хүрээтэй ойлгоход хэцүү зүйл гэдгийг би энэ эсээг
бичсэнээрээ илүү их ойлгох болсон. Үнэний талаар зарим зүйлийг уншиж байгаад
ийм нэг жишээ олсон юм:
Аав нь
ардаа гараа нуугаад хүүгээ дуудаж асууна.
- “Хүү минь, миний гарт алим байгаа юу?”
Бяцхан хүүд аав нь алимны тухай яриа өдүүлсэн учир хүү аавдаа итгэж
- “Ааваа таны гарт алим байгаа” гэнэ.
Аав: -“Тиймээ, аавынх нь гарт алим байна” гэж хэлээд хүүд алим өгнө.
Хүү аавынхаа гарт юу байгааг огт мэдэхгүй, магадгүй юу ч байхгүй байж болох байсан ч аавдаа итгэж, байгаа гэж хэлсэн.
Энэ бол ИТГЭЛ.
Хэрэв хүү аавыгаа ард гартаа алим барьж байгааг харсан бол аавынхаа асуултанд огт бодолгүй, хариулахдаа итгэх шаардлагагүй, зүгээр л байгаа гэж хэлнэ.
Энэ бол ҮНЭН.Бидний таван мэдрэхүйд мэдрэгддэг, нүдний өмнө харагдаж байгаа зүйлс бол үнэн. Хүмүүс үнэн байж бие биендээ итгэл төрүүлэх нь уул нь бодход хялбар зүйл гэвч чаддаггүй. Энэ нь ёс зүйтэй ч мөн хамааралтай. Бид ёс зүйн талаасаа үнэхээр үнэн байж чаддаг билүү гэвэл үгүй л болов уу. Яг үнэн байж чаддаг хүн хэн бэ гэвэл би гэнэн цайлган бодолтой хүүхэд л гэж хэлнэ. Яг цагаа тулвал ээж аав маань ч бидэнд худал хэлдэг. Гэхдээ тэр жоохон хүүхэд үнэнээр байж чадаад байхад ард түмнээ удирдан залах улс төрчид маань тийм байж чаддаггүй. Булхай нь ил гарч идсэн мөнгө нь илэрсээр байдаг уул нь амаараа үнэний төлөө гээл орилж чарлаад байдаг. Жишээ нь 2016 оны сонгуульд нэр дэвшигч Агваансамдангын Сүхбат-ын сонгуулийн уриа гэхэд л “Монголчууд үнэн байхад л дуртай”- гэсэн байж. Гэвч энэ хүн өөрөө үнэн явсан болов уу гэдэг эргэлзээтэй үнэн гэдэгт итгэлтэй үнэнч чанар багтмаар харин энэ хүн хэдэн нам солилоодоо. энэ хүний 2013 онд Ардчилсан намд элсч байсан нь үнэн харин 2016 онд Монгол ардын намаас нэр дэвшсэн нь үнэн. Зүгээр л энгийн жишээ авч үзэхэд л иймэрхүү байдаг. Гэхдээ хийсэн бүх зүйлийг нь үнэн биш гэсэнгүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Үнэн байж үлгэр дууриалал болох нь хүн болгоны үүрэг баймаар. Үнэнээр явбал үхэр тэргээр ч туулайг гүйцнэ.

No comments:
Post a Comment